Хятадын “Шэнзоу” хөлөг

Ойрын өдрүүдэд одонорны хэсэгт хамгийн халуухан байгаа мэдээлэлүүд нь Хятадуудын хөөргөсөн “Шэнзоу 9” хэмээх хөлөг болон Америкийн нууц Х-37В хөлөгийн тухай байлаа. Энэ нууц хөлгийн тухай дараа мэдээллэе, энэ удаад хятадын сансар судлалын түүхэнд гарж байгаа том амжилтын тухай өгүүлье.

Хятадууд 2011 оны 9 сард “Тиангонг 1” хэмээх сансарын хүнгүй хиймэл дагуулыг дэлхийн тойрог зам дээр тавьсан билээ. Энэхүү дагуул нь олон улсын сансарын станцтай төстэй тийм том хэмжээний станцыг 2020 гэхэд тойрог зам дээр угсарж байгуулах хятадуудын зорилгын эхний алхам нь байв. (гэхдээ “Тиангонг 1”-ийн масс нь 60 тонн, үүнтэй харьцуулхад олон улсын сансарын станц нь 430 тонн, тиймээс аль ч утгаараа хамаагүй жижиг станц юм)

Шинзоу-9 хөлгийн тухай

Шинзоу-9 хөлгийн тухай. Зохиогч: space.com

Харин уржигдархан 2012оны 6р сарын 16нд “Шинзоу 9” хэмээх хөлгийг 3 нисгэгчийн хамт тойрог зам дээр оруулж, улмаар “Тиангонг 1”-тэй холбох болон бусад туршилтуудыг хийх зорилгоор өвөрмонгол дахь сансарын буудлаас хөөргөжээ. Энэ 3 хүний нэг нь 34 настай хятадын хамгийн анхны эмэгтэй сансарын нисгэгч Лю Янг байсан нь дэлхий даяар чухамдаа л шуугиан тариад байх шиг байна.

Нислэгийг удирдаж байгаа 46 настай Жин Хайпен нь өмнө нь 2008 онд “Шинзоу 7” хөлгийн нислэгийг багт байсан тойрог замруу одоо хоёр дахь удаагаа хөөрж байгаа туршлагтай нэгэн юм байна. Нисгэгч 43 настай Лю Ванг нь анх удаа явж байгаа бөгөөд энэ хөлгийг “Тиангонг 1”-тэй автомат болон механик аргаар холбох туршилтуудыг гардаж хийх юм байна. Холбогдсоны дараа хөлгийн 2 гишүүн нь “Тиангонг 1” дотор 13 өдрийн турш янз янзын шалгалт туршилтуудыг хийх ба нөгөө гишүүн нь хэрвээ ямар нэгэн аюултай нөхцөл бий болвол бэлэн байх үүднээс “Шинзоу 7” дотроо байж байх юм байна. Хөлгийн гишүүд бүгдээрээ хятадын коммунист намын гишүүд бөгөөд мөн хятадын чөлөөлөх армид нисгэгч хийж байсан юм байна урьд нь.

Шинзоу-9 хөлгийн замнал. Өвөрмонголд бууна гэхийг шууд монгол гээд туучихаж. Зохиогч: space.com

“Шинзоу 9” нь 2003, 2005 болон 2008 онуудынхаас хойших 4 дэхь хятадын хүнтэй нислэг бөгөөд, тойрог замд хүнтэй холболт хийх анхны оролдлого юм байна. 2011 оны 11р сард хүнгүй “Шинзоу 8” хөлөг нь тойрог замд автоматаар хоёр ч удаа амжилттай холболтыг хийж байсан билээ. Хэрвээ бүх юм энэ удаад амжилттай болвол энэ оны эцсээр ахин нэг хүнтэй нислэг “Тиангонг 1”-ийн зүг хөөрнө гэж хятадын албаны хүмүүс мэдэгдэж.

Хятадуудын энэ ажил нь элдэв аюул бэрхшээлгүй амжилттай болвол  нисгэгчид нь эргээд өвөрмонголын нутагт шүхрээр газардаж, тус улсыг Америк болон Оросын дараа орох тойрог замын сансар судлалын хүрээний байр суурийг нь баталгаажуулна.

Advertisements

2 comments

  1. Hyataduud iim yum hiigeed l, tegtel Americ-t bolohoor NASA tusuvuu hasuulaad l. Taarch dee..

  2. Америкийн ШУ-ы төсөв жилээс жилд хасагдаж байгаа нь мэдээж харамсалтай. Гэхдээ хятадууд сансарын тал дээр америкийн хэмжээнд ирхэд маш их хол байгаа.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: