Мухар Сүсэг

Манай Монголын нийгэмд шашин болон мухар сүсэг маш их дэлгэрсэн байгаад би үргэлж харамсаж явдаг. Наандаж хүний боловсрол, улсын хөгжилд сөргөөр нөлөөлхөөс гадна цаашлаад хүний эрх эрх чөлөө тэр ч байтугай амь насанд хүртэл аюул заналхийлэх үе бий.

Тиймээс миний бие үзэл бодол нэгтэй үеийн залуустайгаа хамтран “Шашин болон Мухар Сүсэггүй Монголчууд” хэмээх бүлгийг Фейсбүүк дээр ажиллуулдаг –

https://www.facebook.com/groups/342432855783378/

ба энэ буланд мухар сүсэгтэй холбоотой миний болоод миний нөхдийн бичсэн нийтлэлүүдийг тавьж байя гэж бодлоо.

Гэрэлт Ухаан Сэтгүүл

Бусад Нийтлэлүүд

.

.

.

.

Мухар Сүсгээс болж Хохирогсод

1.Бөө Э.Мөнхбат мөнгөөр засал хийлгүүлсэнгүй гэж Ж.Баярсайханы машиныг дэлбэлжээ. http://zindaa.mn/e0w

2.Бөө болгоно гээд халуун чулуугаар түлж хөнөөжээ. http://news.niigem.mn/content/26922.shtml?selected=10

3.Хүний чих огтолсон лам http://mongolnews.mn/i/2039

4.Бариач, удган гэж хэлээд хүний амь хөнөөжээ http://sonin.mn/news/gemt-hereg/854

5.Бөө хүний машиныг дэлбэлжээ http://news.gogo.mn/r/109748

14 comments

  1. Одод хуний амьдралд нолоолдог гэдэг асуултыг юу гэж тайлбарлах вэ?
    Нэг одон оронч: “Бид хувь тавилангаа оорсдоо жолоодоно, гэхдээ торсон одор ба зан чанарын хооронд хамаарал бдаг.”гэсэн бн.
    Тэгж боддог хумуус одод дэлхийд нолоолол узуулдэг гэдэгт итэгдэг. Тэгвэл яагаад метафизик нолоолол бж болохгуй вэ?

    1. Одод үнэхээр нөлөөлдөг гэсэн ямар ч тодорхой баримт, судалгаа байхгүй одоогоор. Тийм хамаарал байдаг гэж яг хэн гэдэг хаанахын ямар одоноронч хэлсэнийг нь та өөрөө тодорхой мэдэж байгаа юу? Тийм хамаарал байгаа гэх ямар ч шинжлэх ухааны баримт судалгаа байхгүй.

      Хүмүүс юунд ч итгэж юу ч бодож явж болно, дэлхий эргэдгээрээ эргэнэ, ертөнц тэлдгээрээ тэлнэ. Өөрөөр хэлбэл ертөнц дотор болж байгаа бүхий л үйл явц дэлхий гэж нэг жижигхэн цэг дээрх хэдэн хүний төсөөлөл мөрөөдлөөс ямар ч хамааралгүй.

  2. Shinjleh uhaan??? · · Хариулах

    Шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа юм гэж байдаг уу? Жишээ нь сүнс юу болж таарах вэ? Тайлбарлаж чадахгүй юм болгоноо үгүйсгэх үү??? Шинжлэх ухаан шинжлэх ухаанаараа шашин шашнаараа тайлбарлах тайлбарлах зүйлс нь өөр өөр юмдаа. тм болхоор арай ч бүрэн үгүйсгэж болохгүй байхаа. Аа харин худлаа бөө, худлаа итгэлгүй мухар сүсэг бол шүүмжлэхээр байгаа.

    1. Байлгүй яахав дээ, хэрвээ бүх юмны учирыг тайлбарлаж чаддаг байсан бол ш\у гэж байхын утга учир үгүй болно. Аль болох бодит үнэнтэй ойрхоноор энэ хорвоогийн юмс үзэгдэлийн учир начирыг нь тайлж харая гэсэн хүний сониуч сэтгэлгээ дээр л ш\у тогтдог юм шүү дээ. Аль болох үнэнд ойрхон тайлбар гаргаж авхын тулд ш\у нь маш тодорхой хатуу хэдэн зарчимуудын шалгуурыг даваад гараад ирсэн хэмжилт, үндэслэл баримтыг л авч үздэг. Тэрнээс биш аль нэг хувь хүн эсвэл бүлэг хүний хувийн итгэл үнэмшил, үзэл бодол, хүсэл мөрөөдөл цаашлаад солиорол дэмийрэл нь ш\у-нд ямар ч падлий байхгүй.

      Жишээ нь сүнсний асуудал дээр, ш\у нь тайлбарлаж чадахгүй дээ биш, үнэхээр тийм юм байдаг гэдгийг маш тодорхой харуулсан ш\у-ны зарчимуудын шалгууруудыг давах нэг ч үндэслэл баримт хэмжилт байхгүй болхоор нь тоодоггүй хэрэг. Үнэхээр ш\у-ны үндэслэлтэй баримт хэмжилт гаргаад ирвэл энэ гариг дээрх эрдэмтэн бүр шуураад бөөн юм болно шүү дээ.

      Шашины хувьд эхлээд чи тайлбар гэж юуг хэлж байгаагаа нэг бодоод үз. Хүн юм асуухаар юу ч хамаагүй хэлэхийг тайлбар гэх үү? эсвэл бодит үнэнд аль болох дөхөж очих хариулт тайлбар болох уу? жишээ нь, яагаад тэнгэр дугардаг юм бэ гэхэд нь би “бурхан унгахаар тэгдэг юм” гээд хэлчихвэл тайлбар болох уу?
      Шашинд хорвоо дээр болж байгаа юмс үзэгдэлийг аль болох бодит үнэнд ойртуулан тайлбарлая гэсэн ямар ч зүйл БАЙХГҮЙ, тиймээс шашин өөрийнхөө юмаа тэндээ тусдаа тайлбарладаг энэ тэр гэж ярих нь ямар ч утгагүй зүйл. Шашин байгалийн юмс үзэгдэлийг обьектив байдлаар тайлбарладаг гэх нь үлгэр домог уран зохиол гээд хүний бусад мөрөөдөлөөрөө зохиосон зүйлс бас л юмс үзэгдэлийг тайлбарладаг гэж байгаатай адилхан.

      Ш\У-нд харин аливаа зүйлд аль болох бодит тайлбар өгөхийн тулд ажилладаг нүсэр механизм бий – хатуу зарчимууд гээд дээр хэлсэн. Жишээ нь хэн нэгэн “сүнс гэж байдаг би зургийг нь авсан, жингийг нь хэмжсэн” гээд хэлвэл бусад хүмүүс очиж шалгана, хэмжилт хийсэн багаж нь зөв ажиллаж уу гэдгийг үзнэ, хийсэн хэмжилтийг нь давтаж хийж үзнэ гэх мэт маш нарийн шалгаж байж л дүгнэлт хийнэ. Шашин мухар сүсэгийн юмнууд л ямар ч шалгалт шүүлтүүргүй цэвэр сохор итгэлээр дүгнэлт хийдэг болхоос биш ш\у-нд тийм юм байхгүй.

      Эцэст нь хэлхэд шинжлэх ухааны юмыг танин мэдэх энэхүү арга зүй нь төгс биш. Юуг ч туйлын утгаар танин мэдэх бололцоогүй. ГЭХДЭЭ энэ арга зүй нь хүн төрлөхтөний мэддэг хамгийн сайн арга зүй, тиймээс энэ арга зүйгээр олон 100 жилийн турш мэдлэгийг хуримтлуулж өнөөдөр 2ла дэлхийн 2 захаас харилцаж, сансарт хөлөг хөөрч агаарт онгоц нисэж байгаа хэрэг.

  3. Энхжил · · Хариулах

    Шинжлэх ухаан бүх зүйлийг тайлбарлаж чадна гэж боддог. Бүх шашин шүтлэг хүртэл шинжлар ухаанаар тайлбарлагдана гэж боддог. Гэхдээ бидний хараахан нээж мэдээгүй зүйл. Би “бурхан” байдаг гэж боддог. Гэхдээ адам еваг бүтээсэн бурхан биш зүгээр л бидний бурхан гэж нэрлэсэн өөрсдөө ч бүрэн мэдээгүй бас л шинжлэх ухааны нэг хэсэн гэх үү дээ. Есүс, Будда, Мөнх хөх тэнгэр бүгд нэг зүйд гэж боддог. Зарим нь бодол масстай гэж ярьдаг шиг. Мэдэх тусам мэдэхгүй зүйл нь олон болдог болохоор би ч бас өөрийнхөө мэдлэг дундаа төөрч явна даа хэхэ. санал бодлоо хуваалцаарай

    1. Энхжил · · Хариулах

      маш их алдаатай бичсэн байна.

  4. burhan hsvten gedeg ni huw hvnii erhii asuudal baidag ch seteghvi ym hvn uur uuriiguu tsahirch uuriiguu zuw udirdag baih heregtei buruu zalsanaas svireld hvrch baina burhan gej baihgvi bid uursduu zurj bvteechheed terendee murugdug shvv dee hii hooson ymand murugdug modond murugdug shvv dee

  5. Өөрийн чинь блогийг сонирхон уншдаг билээ. Гэхдээ нэг зөвлөгөө өгмөөр санагдлаа. Ч. Эрдэнэ гуайн сурернэгдлийн онолын талаар сайн уншаарай. Бас Гэрлийн Өргөөнөөс гаргасан бөөгийн их хөлгөн судруудыг олж авч уншаарай. Сэтгэлгээ чинь задарч сэрэхүй чинь сэргэх болно.

    1. луйварчины солиорлыг уншаад чиний л сэтгэхүй задардаг байх

  6. chamd bayar hyrgemeer baina. Yagaad gevel chi byhniig shinjleh uhaan talaas ni hardag gesen bna. Shinjleh uhaan hogjildoo hyreh yagaach ygyi baigaa ni haramsaltai. Hyneer bol molhoj ch chadahgyi bna. Hold orood yaridag bolohooro hymyysiin Burhan gej nerleed baigaa oyunlag X yydtei uulzah biz

    1. чи харваас ш\у-ны хөгжил дэвшилийг айхтар сайн мэддэг оюунлаг нэгэн бололтой

  7. Байгалийн ш/у, шашин 2 угаасаа л хол зүйл. Тийм ч учираас бие биенээ тайлбарлахгүй байсан нь дээр. Би хувьдаа ш/у -с өөр зүйлд итгэдэггүй ч Буддын сургаалыг хүн зөв амьдрахад хэрэгтэй эд юм гэж боддог. Гэхдээ энэ 2 хоорондоо ямарч хамаарал зөрчил байхгүй л байгаа биздээ.

    1. Буддын сургаальд сүнс, үйлийн үр, тѳрѳл арилжих гэх мэт шу тай илэрхий зѳрчилддѳг суурь ойлголтууд зѳндѳѳ байгаа. Эдгээрийг хасчихаар цаана нь үлдэж байгаа юм нь зүгээр л нэг ёс суртахууны хэм хэмжээ.

      Хүн бусдад гай болохгүй амьдрахын тулд ямар нэгэн мухар сүсэгээр толгойгоо угаах шаардлага байхгүй. Нѳгѳѳ талаас шашинд итгэдэг хүмүүс зѳв амьдардаг гэдгийг харуулсан ямар ч баримт байхгүй, тиймээс шашинд итгэдэг хүн илүү ёс суртахуунтай гэж дүгнэж болохгүй.

      ШУ ныг ойлгож хүлээн зѳвшѳѳрдѳг хирнээ шашинд итгэдэг хүн нь, нэг бол шу наа ойлгодоггүй, нэг бол шашинаа ойлгодоггүй, нэг бол сэтгэцийн эмгэгтэй. Сэтгэцийн эмгэг гэхээр мэдрэл муутай гэж байгаа биш шүү. Жишээ нь шашинд итгэдэг зѳндѳѳ олон мундаг эрдэмтэд байдаг, тэдгээрийн дийлэнх олонх нь багаасаа шашинлаг гэр бүлд ѳсѳѳд, том болоод шу ныг хүлээн зѳвшѳѳрдѳг болсон хирнээ зѳрчилѳѳ шийдэж чададгүй сэтгэцийн эмгэгтэй болсоныг харуулсан судалгаанууд зѳндѳѳ бий.

  8. Facebook account байхгүй тул тэр бүлэгт чинь элсэж чадахгүй нь. Энэ муу мухар сүсгийг хол аваачаад хаячихмаар байгаа юм. Бурхан гэдэг субьект байдаг бол бүх ертөнцийн гадна л байдаг байх. Харин параллель ертөнц гэж байдаг гэж үзээд байна уу үгүй гэж үзээд байна уу? Саяхан нэг big bang-н тухай стевен хавкины тайлбар видеог үзэж байтал төгсгөлд нь байдаг гэчих шиг болохын. Миний англи хэл сайнгүй болохоор яг байдаг гэсэн үү байх боломжтой гэсэн үү барьж авч дийлсэнгүй.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: