Зохиогч

Миний блогт зочилсон танд их баярлалаа!

(Миний бие Монголоос гараад хэдхэн жил болчихсон биш эх хэлээрээ их алдаатай бичдэг болсон тул үг үсгийн алдаанууддаа хүлцэл өчье!)

Намайг Төгөлдөр гэдэг, багаасаа физик одонорон судлалын шинжлэх ухаанд дурлаад одоо мэргэжилээ болгочихсон гадаадын нэгэн улсад судлаачаар ажиллаж сурдаг Монгол хүн байгаа юм. Би ер нь багаасаа шинжлэх ухаанд их сонирхолтой хүүхэд байсан, миний санахын бүр бага байхдаа галт уулсаас дөрвөлжин толгойт далайн халим хүртэл янз янзын юм сонирхсоор 8р ангидаа оптикийн шинжлэх ухаанд их сонирхолтой болсон. Энэ сонирхолдоо хөтлөгдсөөр л ер нь яваандаа физик одоноронд дурласан гэж болно. Угаасаа энэ бидний байгаа ертөнц чинь үгээр илэрхийлэхийн аргагүй сонин-хачин-гайхалтай зүйлсээр дүүрэн тул түүнд нэг бодлын дурлахгүй байхын аргагүй билээ.

Намайг яг одонорон судлалыг сонирхож эхэлж байхад Монгол хэл дээр шинжлэх ухаан танин мэдэхүйн талын материал, нэн ялангуя одонорны тал дээр бол маш хомс байдаг байлаа. Би бүүр дээр үеийн Орос болон Монгол хэл дээр бичигдсэн, дотроосоо ч гаднаасаа ч материал агууламж нь нилээн хоцрогдчихсон бараг салж унах гэж байгаа хэдэн номноос эхэлж байсан. 10 жилийн хичээлийн материал нь ч тэр хагас дутуу зааж байга багш нар нь чадваргүй, мэргэжилийн судалгааны байгууллага нь байгаа үгүй нь мэдэгдэдгүй, наандаж одонорон сонирхогч хүмүүсийн нийгэмлэг клуб ч гэж байхгүй тийм л үе байлаа.

Энэ үүднээс миний бие өөрийн мэргэжилийн талын мэдээ мэдээлэл болон ерөнхий шинжлэх ухааны боловсролын талын материалыг Монгол хэл дээр аль болох энгийн ойлгомжтой тайлбар байдлаар хүмүүст хүргэхийг зорьж энэхүү блогийг эхэлж байна.  Ихэнхдээ одонорон судлалын талын материал байх авч, бусад шинжлэх ухааны талын мэдээ сэлт хаяадаа нийтэлж байх болно. Хүмүүст шинжлэх ухааныг зөвөөр ойлгуулж тайлбарлах мэдээ мэдээлэл хүргэхээс гадна, над шиг энэ зүйлд дурлачихсан явж байгаа дунд сургуулийн хүүхдэд хэрэг болж байвал л миний зорилго биелэх нь тэр.

Энэ блогийн тухай аливаа асуулт шүүмжээ та бүхэн энд сэтгэгдэл үлдээх журмаар эсвэл надруу доорх хаягаар шууд холбогдож хүргэж болно:

sukhbold эт ucolick цэг org

Мөн миний хувийн цахим хуудсыг ЭНД дараад үзэж болно.

21 comments

  1. tnx goye site bna

  2. Ariuntsetseg · · Хариулах

    Mash sonirholtoi sanadlaa, amjilt husye duudee!!

  3. za saihan buguud mash heregtei ajil ehelj baigaa yum bnaa,minii bie yrgeljid ene blog,site-iig sonirhon unshij delgeryylen taniulah yilsed hychin zytgenee gagtshyy yrgeljid hutulj yavuulahiig hysie.ajliin amjilt

  4. mash ih bayrlaa ~~
    Odon ornii tuhai site haigaad oldoggui blaa ih uur hurdeg bsn kk
    Tanii Blog Ih taalagdaj bn

  5. Д.Нацагдорж
    ОД
    Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
    Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо
    Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо
    Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв

    Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном?
    Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?
    Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу, үгүй юү
    Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу үгүй юү

    Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм
    Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ
    юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чинь

    Эрдэмт марс од оо Чи нэгд нэгээр харж байна
    Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи
    Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг
    хэдийнээс сонирхов
    Урьдаар нийгэм журмыг байгуулж , дараагаар
    чамтай ураг болсугай гэнэ

    1931

    1. гайхалтай!:D

  6. Yostoi saihan blog bn.Amjilt!

  7. Uurin tani blogiig olj unshihiig mash olon huni dund negen hun duridaj bsnaar olj avch chadlaa. Mash sonirholtoi blog bna. 2012 ond delhii suireh uu gesen niitlelii ni hevlej avad unshlaa,

  8. Busdad surgalt medleg teleh ajild chine amjilt husey! Phd ajild chine ch bas amjilt husey! 😉

  9. Ийм блог нээсэн чамд их баяраллаа. Улам их сонирхолтой зүйл бичиж мэдээлж байхыг хүсье. Мөн чиний ажилд амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсье.

  10. амараа · · Хариулах

    bayarlaj baigaa yyaj ilerhiilhee medehq bna oo

  11. бүх нийтлэлүүдийг уншаад их сонирхолтой байлаа, үгээр илэрхийлэхийн аргагүй сонин-хачин-гайхалтай зүйлсээр дүүрэн гэсэн чинь их таалагдсан би ч гэсэн тэгж боддог, тэгэхдээ чамшиг судалдгүй, чиний ачаар л мэдэж авлаа 🙂 merci. хүмүүс бид нар ер огторгүйн хувьд дэлхий дээр амьдардаг шоорголз шиг л жижигхэн юм байна, тэрнээс ч жижигхэн атом шиг ч байж магадгүй

  12. Үнэхээр гоё сайт бна танд маш их баярлалаа!

  13. Daraagin dugaariig in xuleegeed l baigaa shuu.

  14. Сайн байна уу ? Таны эрхэлж байгаа блог их сонирхолтой юм. Одон оронг таньж мэдэх хүсэлтэй хэн бүхэнд хэрэгтэй блог гаргасанд баяр хүргэе. Та хэзээ блогруугаа орж миний асуултад хариулах болоо? Би МҮОНРадиод ажилладаг. Хүүхдүүдэд зориулсан “Шпи” нэвтрүүлгээрээ хүүхдүүдэд одон оронгийн талаар нэвтрүүлэг хүргэх гэж зоридог. Та хүүхдүүдэд зориулсан энгийн үгээр, дэлгэрэнгүй, танин мэдэхүйг цувралаар тавьж болох уу?

    1. та боломжтой бол надруу имейл бичээрэй (sukhbold эт ucolick цэг org)

  15. би ч гэсэн одон орон шинжлэх ухаан их сонирхдог блог чинь их таалагдлаа баяраллаа гаихалтай санагдлаа амжилт амжилт

  16. Гайхалтай. Өөрийн мэдсэнийг бусдад түгээх шиг эрхэм зүйл үгүй. Цаг зав гарган одон орны талаарх танин мэдэхүйн маш сонирхолтой материалууд оруулж байгаад тань гүнээ талархан, байнга уншиж мэдлэг мэдээллээ баяжуулж байгаа шүү. Сурлага, зорилгод тань өндөр амжилт хүсье. Дэлхийд Монголоороо, сансарт дэлхийгээрээ овоглохын ерөөл дэвшүүлье. Хүсэл байсан цагт хүрэх л болно, бүгдэд…

  17. сайн уу, Төгөлдөр өө. Өөртэй чинь ямар мэйлээр харилцах вэ.

    1. (sukhbold эт ucolick цэг org)

  18. saihan bolog bna. estoi ih taalagdaj bna.
    holboo barih utasaa uldeesen comment-deer chine emailee uldeegeech geed replay hiichihsen(yaraad kk). sorry ene huudas baisniig azaarsangui.

    bi odon oron, shinjleh uhaani shine sodon zuild mash ih durtai. onoodor 3-n niitlel unshlaa, daraa guitseenee :).
    bi programist hun, IT-n jijig companytai. minii tuslaltsaa baival heleerei. chadah yadhaaraa tuslii.

    ooroos chine husen yum bol odonoron, orchlon ertontsiin shine sodon zuilsiin talaar iluu olon niitlel bicheeree. amjilt husii

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: